Шинэхэн гунигаас чинь мэдэрмэгц
Ширээн дээрх үнсний сав
Шивнэх үгсийн минь хуулбар болно..
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |

Чиний одсон зүгрүү алхана,
Чиний ирэхгүй зүгрүү алхана..
(зургийг к1994)
Чичирэн харагдах сарны зүг,
Чиний одсон зүгрүү алхана..
Чичирсэн гарт минь, бээрсэн сарнай
Чиний үлдээсэн сэтгэлийн шарх...
Чийртэй энэ цасны гишгэгдэх чимээг
Чихэндээ би хөгжим шиг мэдрэвч
Чимэгтэйхэн дуулах чинь цээжнээ цуурайтаж
Чимээ аниргүй хотын гудамж
Чиний нүд шиг тунгалагшин байна..
Чиний одсон зүгрүү алхана,
Чиний ирэхгүй зүгрүү алхана..
Гүн бодлын харгуйд
Гөлөг гаслах чимээнээр
Гэртээ үлдээгээсэн жаргалаа
Гэнэтхэн би эрэв..
Гэнэн насны минь нулимс
Гаатай чихэр шиг сэнгэнэж
Гэзэг сүлжих тавилангаа
Гай хэмээн зүхнэм... ![]()
Ганихарч хүлээх амьдралд
Тэнэглэж юундаа яараа вэ,
Тэвэрч үнсдэг ижийгээ
Тээршааж юундаа орхио вэ,
Алганы амт гашуун гэж
Аавын гэрээс "оргохдоо"
Амрагийн ааш энэрэлгүйг
Анзаарч юунд харсангүй вэ..
Гал шиг халуун насны минь
Ганган мөрөөдөл унтарчээ,
Гэргий болох хүсэл минь ч
Гэрийн буйран дээр үлджээ..

Үнсэхсэн гэхдээ би уруулын хэлбэртэй
Үүл хайж тэнгэр ширтдэг...
Үгүй дээ, даанч тийм үүл байдаггүй
Үнэндээ чи ч бодитоор оршдоггүй...


Хур бороонд гандсан
Хуучин шүхэр эвхэгдэхэд
Харийн тэнгэрт тэмүүлсэн
Хунгийн жигүүр цуцна..
Халуун үнсэлтийн ором
Хүзүүн дээрээс арилахад
Хаа нэгтээ замхарсан
Хүсэл чинь намайг л дурсана.
Хөндүүрлөн урсах амьсгал чинь
Хүүхэн биеийг минь шүтэж,
Хөхүүн инээд, хөгжүүн яриа чинь
Хөлгүй улаан дурлал дунд
Хөлөг онгоц шиг сүйрнэ..

Re: Мөстэй халуун кофээээ буюу яааруу найргийн цаг ФААНИ
PostPosted: 2009 Oct 28 12:02 am
Цээжний энгээр салхилах шаргал өвдөлт арилж
Цэгээн өвлийн дохионоор намрын өнгө ханзрав,
Цагын зүү ээдүүлэх навчны үнэр замхарч
Цаанаа л нэг зэвүүн цасны бараа тодорно..
Цэх шулуун үг минь хүйтэн агаарт булагдаж,
Царцуу уруулын амтаар чихэрлэг дурлалыг төсөөлнө..
Цав цагааныг мартах гэхдээ
Цэцэгсийг санаад эхэллээ..
Араатны нуд туссан
Амтат жүржийг
Аяархан шимэхэд
Аманд минь, цус..
яг нигэж л мэдрэгджийнэ.. миний юмлуу хүн хархад л тэр минийх биш болчдог.. амт нь хувирчдаг..
Хүрч үл болох тэмдэгтийн зүг
Хар хурдаараа гүйнэ,
Хөлрөх мэт, хачин таашаал..
Хөврөх бодлын гүнээс
Хүйтэн салхи исгэрнэ
Хайрлах мэт, гашуун хүсэл..
Хаанаас ч юм урин дуудах
Харагдахгү тэр салхийг
Хайгаад л байсан шиг,
Холдож үл чадна...
Хувирахыг минь үзэх гэхдээ
Харц болж над дээр тогтсон
Халуун амьсгал салхи биш гэж үү?
Хийсээд явахыг минь харах гэхдээ
Хүйтнээр исгэрэн, шүүрс алддаг
Хүчгүйхэн тэврэлт салхи биш гэж үү?

Тагтан дээрх үнсэлтийн төлөө
Тийм нэг хартай тэврэлтийн төлөө
Тэнгэрт үлдэхийг хүнэ,
Тэгээд хэзээ ч ирэхгүйгээр
Тэндэхийн амьтан болно...
Сэтгэлийн хаяавчаар тусах гэгээг
Сэм атган инээмсэлэхдээ
Сул асгасан гэзгээ имэрч догдолно..
Сэмрэх үүлэн зүг хараачилж
Саран туяатай амраглавч
Судасаар урсах шүлгээс
Сэтгэлийн амраг ханхийнэ..
Сахиус халхлах алчууранд
Сувдрах нулимс шингэвч
Сондор гэрэлтэх цээжнээ
Согтуу гуниг хашхирсаар л...
Салхин хээтэй уруулыг, тосон үнсэх учрал шиг
Торгон алчуур намирах гүн шөнийн болзоо шиг
Төд удалгүй замхрах таримал цэцгийн үнэр шиг
Тунгалагхан ийм гунигаа, ганцаардал гэхүү, юу гэх вээ
Үл үзэгдэх бүхний өмнөөс
Үзэг уйлна,
Үгээр амирлах нулмсны өнгөөр
Бэх дусална..
Үгүйлэн санахын эрхээр
Үзэг ёолно.
Үгүй шүү, би сонсохгүй
Үдэлтийн дууг уйлж дуулахыг чинь!!!
Үдшийн бүрийгээр цонхон дор
Үүрэглэн хүлээхийг чинь харахгүй..
Үргэлжлэлийг нь мартсан хайрын дууг
Үхэхдээ л аяла, одоо хэрэггүй..
"Madness"-д дурласаа.. Дурсамж бүсгүй дуунд нь би дуртай..
Намайг шатаах гэж илгээсэн
Чамайг харамсан үгүйлнэ.
Бодол ээдүүлэн дурсана чамайг
Богинохон дурсамж бүсгүй гээд л.. дэндүү гоё.. эсүүл дэндүү яруу.. Оюунсайхантай ярилцах зуураа хоолой нь илүү гоё ч юм шиг санагдаад. Тэсэлгүй дуу шигээ гоё залуу юм аа гэж хэллээ ш т..
Бодол ээдүүлэн дурсана чамайг
Богинохон дурсамж залуу...
2007.02.21
Ертөнц тэр аяанаа нам гүм...
Миний цээжинд гуниг сүүмийнэ..
Хэн нэгний ганууцн нүд утаа болон замхараад
Хээрийн араншинг шүлэнгэтэн бүчихэд
Хэврэг сэтгэлийн дурдатгал
Хэнхдэг дотор минь гашуудан нойрсоно.
Хүүхэд хэвоийл бүрэлдэж
Хүүхэн биеэс шунад ханхалахад
Хэний ч юм үнэр
Хуурамч өвдөлтийгсануулна..
Ертөнц тэр аяараа гуниг юм байна
Миний цээжинд харин НАМ ГҮМ..

Энгэр дээр чинь хүслийн сормуус наалдчихаж,
Энд, яагаад бороо орохгүй байгаа юм бэ.
Энэрээч,
Эмзэглэж ургасан дурлалыг минь
Эзэмдэх гэж бүү догдол,
Эгэл зүрхийг минь хайраараа бүү төөнө.
Эгцлэн харах нүдний чинь өмнө л
Эмх цэгцгүй, эгэл төрхөөрөө
Эзэмдээч гэх шиг, хүлээнгүй зогсоно.
Элс цас, энэ дэлхийн бүх бороог амлаад ч
Энэ харцыг чинь мартахыг хүсэхгүй...
Ээдрээт дурлалынхаа золиос байх л гэж
Энэ биеэрэ би хүслийн сормуус болоод
Энгэр дээр чинь наалдаж чадна.
Энэрээч,
Эгэл зүрхийг минь хайраараа бүү төөнө.

Тамхиа татаж, нүцгэн зогсдог
Тагтан дээр угаасан хувцаснууд,
Тэнд чи юмаа угааж буй…
Тагтаа болох хүслээс минь
Тэнгэр яасан хол,
Тэгэвч, би нисэхийг л хүснэ..
Тагтан дээр чинь нисэж очоод
Тамхи татахгүйгээр,
Тэврэлдэн зогсохсон…
Чиний хэлэх гэснийг...
Өр зүрхэндээ би чамайг цагаанаар зурдаг,
Өөрөөр яаж дүрслэхээ мэдэхгүй болохоороо
Өнгөрсөн бүхнийг чинь эрээчээд орхичихдог.
Өнгө бүрээр би чамайг дүрсэлдэг ч
Өөрийн минь хажууд чи үргэлж өнгөгүй байдаг.
Өлмий дээрээ зогсоод бороо үнэрлэж
Өврийг минь дэрлээд уйлж хонодог чамайг
Өөрөөр яаж дүрслэхээ би мэддэггүй.
Улаан хөшигний цаана дурлал минь үгүй
Уугаад суухад тайз эзгүй...

Уйлах чинь, уурлах чинь, инээмсэглэх чинь
Улиг болсон дурлалын түүхийг цэглэж
Урьд урьдийн цээжний хөндүүрийг
Утаа болгоод үлээчих шиг болдогийм.
Ухаарч, гэмших энэхэн дурлал минь
Ундарч оргилох хүслийн чинь дэргэд
Ур хийц нь тааруухан
Уйтгарт хөгжим ч гэлээ,
Урд чинь очоод, өөрийгөө амламаар,
Уянгат шүлгээн шөнөжин хэлмээр,
Уянгын дууны аялгуу болоод
Уруулд чинь аялагдмаар
Уйт хүсэл төрдөгийг яана...
Алга ташилтан дор би гунигаа нуугаад
Амьсгал бүрээрээ хайр болчихдог.
Айдас, догдлол, хүлээсэн дунд
Аяа, би үзэгч байхдаа хичнээн дуртай...
Цаг хугацааг би бугуйдаа зүүчихсэн атлаа
Цэрэг шиг нь хүлцдэг тавиландаа дургүй.
Цагийн зүү ямар түгшүүртэй юм бэ,
Цээж хоосрох шиг, аахилан гүйх шиг.
Цонхон доороо чамайг хүлээлгэчихээд
Цаашаа хараад уйлж үлдсэн тэр нэг намар шиг.
Цэлийтэл нээсэн цонхон дор чи үгүй
Цэцэг бэлэглэдэг залуусын харцанд хайр үгүй,
Цамаан зан, зугтах хүслээ нуугаад
Цав цагаан цаасыг хайрын захидал шиг уншихад
Цаашаа гэсэн үг минь хоолойд тээглэдгийг мэднэ,
Цугтаа байсан тэр намрууд
Цагаан хэрэглэл шиг хуучирч,
Цангинатал хэлсэн хагацлын үгсээ
Залгиж амжаагүйдээ гэмшинэ.
Цардмал зам дээр гээгдчихсэн улаан сарнай
Цоохортон үзэгдэх чиний бэлгэлсэн алчуур
Цусан өнгөтэй байснийг мартжээ,
Цаг хугацааний аясаар,
Цурхирсаар би нулимсны өнгөтэй болгочихож.
Цэлийтэл нээсэн цонхон дор чи үгүй
Цэцэг бэлэглэдэг залуусын харцанд хайр үгүй...
Чиний одсон зүг рүү чимээгүй ширтэнэ,
Үүлэн заадсын чинээ
Үзэгдэхгүй таашаал,
Үлээх салхины дайтай
Үнэр, амт
Үнсээч гэх ишг
Үзэгдэхгүй таталцал...

...Баяр болгоноор би ганцаар үлддэг
Багны минь инээмсэглэл гандаж хоцордог,
Багцалж барьсан гунигийг минь
Бөмбөлөг болгон хөөргөж,
Бундан хэлбэртэй зүрхийг цусан өнгөөр дүрсэлхэд
Би л ганцаараа энэ хорвоо дээр
Биедээ хувцас өмсөөгүй юм шиг,
Будаг нялсан нүүрэнд минь
Бүх хүмүүс атаархаад байх шиг
Битүүхэн гуниг төрдөг юм.
Бүлцийтэл уйлсан нүдээ халхлах л гэж
Будаг зуурч, шинэ байгтай болдог ч
Бачимдан байж хуруугаараа чичлэх
Бурханы тоглоом дэндүү хатуу.
Бодлогширч цөхөрсөн харцыг минь халхлах
Будаг байдаг ч болоосой,
Бачимдан байж хуруугаараа чичлэх
Бурханы өөдөөс эгцэлж харахсан...

Хэврэг мөнгөний үнэтэй
Харийн нутгийн элгэн дээр
Хүний хүү намайг санахдаа
Хэн нэгний одыг минийх гэж залбирдаг
* * *
Хүний нутгийн тэнгэрт
Миний од байдаггүй
Хүслийн тэртээд үлдсэн
Хүүхэд нас минь уйлдаггүй.
Хүний нутгийн залууд
Хайрын сэтгэл байдаггүй,
Хагацлыг үг болгонд нь
Гэмшлийн шинж байдаггүй.
Хүний нутгийн залуус бүгд
Хөлөртөл тэврээд үлдсэн
Тэр залуу шиг болдоггүй... ![]()


Улаан дэнлүүний гудам
Утаан дундаас сүүмийх нь
Урлагийн тайзнаа сөхрөсөн
Уйланхай жүжигчнийг сануулна,
Уянга яруу хийлийн
Утас нь тасрах шиг гунигийг
Уруулдаа нууж инээсэн
Улаан нүдэн бүсгүйн
Уруулын будагны цаана
Уйтгар нуугдана гэж үү,

Уянгат хөгжим эгшиглэх
Ужид мансуурлын хөнжилнөө
Уйтгарт дуу аялах нь
Улаан дэнлүүний гудамны
Улаан нүдэн бүсгүйн
Урсах нулимсны цуурай юу,
Улирал дамжин зөрөлдөх
Уулзалтын амтыг халхалсан
Улаан хөшигний цаана
Уйтгар нуугдана гэж үү,

Шалан дээр унасан дотоожны тухай
Шалба норсон биеийн чинь тухай
Шимширч хайрласан нүдний чинь тухай
Шүлэг хөлөртөл бодож хонодог, би.
Ийм шүлгээ оллоо.
Зүрхэн дээр минь чихээ наагаад
Зүгээр л хайрла гэж шивнэсэн
Зүүдний минь амраг шиг
Зөрүү нэгэн сэтгэл байна.
Хэн ч юм бэ тэр залуу
Хүзүүндээ янаглалын толботой
Хүрэхдээ ч дурлалын мэнгэтэй
Хүүхдэрхүү, бүр дэндүү хүүхдэрхүү..
Хүч чадлаа барагдтал
Хамаг илчээ
Хамж шимж өгөөд
Хөлөрч сэрэхдээ ч
Хөх чинэрэхийг мэдэрнэ,
Хөлд минь, бэлхүүсэнд минь
Хүн чанарын дайтай
Хүсэл тэмтрэгдэнэ...
Намайг үнс, намайг хүс... Шунах хэрэггүй, дурлах ч хэрэггүй...Нэрий минь асуух хэрэггүй, намайг хайрлах гэж яарах хэрэггүй. Нүцгэн бие минь чиний өмнө байна. Намайг үнс, намайг хүс...

Нэрийг минь асуудаггүй залуугийн
Нүдэнд нь хайр үгүй,
Нүцгэн тачаалаас өөрийг
Насаас тэр хүсдэггүй.
Нүцгэн биед минь хуруу нь шүргэхэд
Нээрэн шүү, би хэн гэдгээ мартчихдаг.
Нимгэн арьсны минь цаана зүрх минь дуу алдаж
Нүдэнд минь таашаалын од харвадаг.
Нэрийг минь битий асуу,
Нэвт гэрэлтэх худалд чинь би хайртай.
Нимгэн арьсны минь цаана зүрх минь дуу алдахад
Хэлж зүрхлэхгүй үнэнийг чинь мэдэрдэг...
Урт шөнийн улигт бодлоо тэмдэглэх л гэж энэ муу кэйбоордийг "нүдэх" нь тийм сайхан биш л байлтай. Амьтай байсан ч болоосой. Урсаад л байдаг энэ үгнүүд миний гаргүйгээр хэрхэн бичигдэхийг харахынсан. Миний гар юм бичихгүйгээр байж яддаг болохоор би өөрийгөө бичих дуртай юм байна л гэж боддог.

Бичих тоолондоо доошоо харна. Хүүхнүүдэд таалагддаг ч заримдаа хэтэрхий урт санагддаг хумс. Гол нь тэр миний урт хумсанд дургүй байсан болохоор тайраад хаячихаж чаддаггүй юм. Цусыг санагдуулам улаан хумсны будаг, цэцэг өгдөг залууг үзэн яддаг ч тэрнийг санагдуулдаг улаан сарнайг илэрхийлсэн шүрэн шигтгээтэй бэлзэг. Хэзээ ч билээ яг таардаг байсан хэдэн бөгж сугарах шахан холгох нь зэвүү хүрмээр. Ер нь гар, хөлийн хуруу, өвдөг, тохой бүгд л зэвүү хүргэнэ. Зарим зүйлээс болж цочирдоход, эсвэл зугтмаар гүймээр санагдах үед минь хэзээ ч минийх байгаагүй юм шиг газарт үе үе наалдчихдаг хөл. Дээрээс нь таг майга шүү. Ингэж боддог ч хөл дээр гишгэсэн хүнд дургүй. хаха. сда. харанхуй шөнө нэтэд ингэж дэмий юм бодож суух ер ямар хэрэг байхуу дэ. Ээжийн хэлдгээр "Яавч эрүүл биш"...
...Тристаниа... Улигт бодолд хөтөлдөг юмаа сонсжоогоом чэн аргагүй дээ.
Хүсэлтээр чинь, чамд дурлахгүй ээ..
Үнсэхдээ гэмшдэг
Үнэнд чинь дурлахгүй...
Үрэлгэн байдаг зүрхэнд чинь дурлахгүй,
Үлгэр шиг амирлах харцанд чин дурлахгүй,
Үүр цайтал янаглах
Үхмэл шуналд чинь ч дурлахгүй.
Үг дусаан төөнөх шиг
Тэврэлтэнд чинь дурлахгүй,
Үсэнд минь шингэсэн
Үнэрэнд чинь дурлахгүй.
Уйлам орчлонг бүхэлд нь шингээсэн
Уруулд чинь би дурлахгүй...
Улиг болсон худалд чинь,
Уулзахдаа нуудаг гэмшилд чинь,
Учирлаж ширтдэг харцанд чинь
Угаасаа би дурлахгүй.
Урьдчилж таагаагүй учрал
Урсахдаа гэмшдэггүй нулимсанд чинь би дурлахгүй ээ.
Шүүдрээ даахгүй бөхөлзөх
Шүрэн улаан цэцэг шиг
Шүлэг амирлах цагаар
Шүршүүр дор ганхана,
Шунхан улаан уруулд минь
Шунах нүдгүй болтол
Шөнө дундын үлгэр
Ширхэг ширхэгээр төгстөл
Шүршүүр дор ганхана,
Шимэх уруулын чинь амтанд
Шингээд дурлал болом,
Шөнийн болзооноос зугтам
Шүршүүр доорх таашаал...
Адгаж бусгах хорвоод
Ариун юм гэж үгүй болжээ.
Анхны дурлал, азын хөзөр
Ахиад давтагдахгүй түүний үнсэлт
Амь тавихдаа ч санах
Анхны бүх зүйлс
Арчигдан одож
Амьдрал одоо хуучнаар дүүрчээ,
Алдаж гэнэдсэн гэмшлээр дүүржээ...
Халих жигүүрээ дүрэлзэн асах хайранд чинь хяргуулж
Хагацлын үгнээс чинь айхдаа шөнө дундаар цочиж сэрдэг
Хөөрхийлөлтэй амьдрал минь
Хөлд чинь дуусахыг би мэдэрч байна,

Энэ хүсэл... Яагаад хэтрээд явчваа. Зарим нэг зүйлийг хараагү, тэмтрээгүй ч болоосой. Үнэр, амт, хэлбэр... Тийм тод үнсэлт. Унтрах шахсан харц. Зүгээр л хайран санагдана. Урьд өмнө нь байсан юм шиг тодоос тод мэдрэмжүүд... Зүүд. Новшийн зүүднээс л боллоо.
Эрийн шунал далласан
Энэ биеэ яалтай,
Энгэрийн чинь үнэр нэвччихэж.
Энэ ертөнцийн гунигын үнэр...
Тамхи татах хүсэл
Тамын гал шиг дүрэлзэнэ,
Тэвчээр минь үнэндээ
Тасарч л таараа.
Тэхдээ хаана ?
Галбир нэвт гэрэлтэм гил хар даашинз
Гүүрэн дээрх болзоог нурааж
Ганцхан үнсэлтийн төлөө
Гуниг болж орхив би...
Энэ новшнууд хорвоогийн бүх романтикийг нураажийн... гэрээсээ гарку ээ, дахиж...
Эрт урьдын сар өлмий түшин нойрсож
Эмээгээс ч өмнөх дурлал салхи болон исгэрэхэд
Эр хүний нүдэнд шүлэг амирлахыг үзээд
Энэ биеэрээ би "ертөнц" болж хувирав.
Үүр цайхаас өмнөхөн
Үснээс минь чиний уруул үнэртэж,
Үнгэгдэж үлдсэн биеээс минь
Үнсэлт чинь л мэдрэгдэж байсан.
Үгүйсгэж чадахааргүй чиний нүдийг
Үүрд би зүүдлэхэд ч бэлэн байна.
Үгүй энэ зүүд биш,
Үнэндээ чиний тэврэлт хамгаас бодит.
Үлдээгээд явсан инээмсэглэл чинь
Үзэгний хошуу эмтэлж
Үргэлжлэлийг нь бичихгүй хайрын захидал
Үүр цайтал зүрхэнд шатна.
Үнэн гэвэл чиний таашаалын төлөө өгсөн
Үнэ цэнэгүйхэн нэг шөнө өвдөлт болж
Үнэрийг чинь дурлал болгоод
Үсний ширхэг гээгдэх шиг
Үлээх салхинаар хийснэ.
Үнсэлт, тэврэлт, зүрхээр хатгуулсан таашаал,
Үнэнч биш амраг минь баяртай.
Үйл нь ихэдсэн бүсгүй заяаныхаа өмнө
Үг хэлэх эрхгүй ч гэлээ би чамайг мартахгүй.

Хүйнд минь таслагдан үлдсэн
Хувь тавилан хажууханд хэвтээд
Хамгаас өндөрт нисэх шувууг
Хайр гэж ярьдаг,
Хааяа нэг амьдралын шугам мурийлаа ч
Хуйхнаас мэндлэх үс бүхэн
Хүн чанар юм шүү гээд
Харцыг минь зөөллөгдөг.
Заяа төөрөг, зам мөр бүхнийг минь
Заагаад өгчихсөн хойно, би шаналаад яахав.
Зурсан зураг, төрсөн төөргөө гүйцээгээд, амьдралаас
Зайлж л байвал болоо...
/зүрхэн толитны минь бичээс/
Тэр-
Нарт хорвоо гэрэлгүй гэмээр бодогдож
Надад байсан эрдэнэ, нарны туяанд замхрав.
Нулимсаар бичсэн захидлыг минь аваад
Найз минь чи түргэхэн шиг ир,
Нууж зүрхлээгүй хайраа үнэ цэнэгүйхэн дэлгээд
Нулимсаар үдэв би Жаргалаа.
Нэг шөнийн жаргалын төлөө ирсэн тэр минь
Нэрийг минь ч дуудалгүй, янаглал хүсэв.
Нялуун үнсэлт, халуун тэврэлт нь үгүй болж
Нэрнээс нь бусад нь өөр болжээ.
Нарны гэрлийг би зүхэж
Нэвт гэрэлтэх хөшигөө хуу татан хаялаа.
Нэрэлхэх юм даан ч биш дээ,
Нэрээ ч би хараан зүхнэ.
Найз-
Захидлаас уйлахыг чинь сонсоно гэдэг
Зүүдэндээ нулимсыг чинь арчихтай адил юм.
Тэврэх гэж яарахдаа тэврүүлэхээ мартаж найз минь,
Тийм ээ, гуигаар зүрхээ битгий дүүргэ.
Ганцхан түүний төлөө гээд
Гал шиг насаа бүү гундаа.
Хоосон тэврэлт, худал амлалт,
Дэргэд чинь үгүй сэтгэлийг нь
Дээлэндээ багтаах гэж дэмий бүү хичээ.
Өвөрт чинь тогтоогүй сэтгэлийг
Өмчлөх гэж өөрийгөө бүү зовоо.
Өчигдөрийн жаргалаар
Өнөөдрийг нөхөж чадахгүйгээс хойш
Өмөлзөх зүрхээ бүү аргад
Мөс хүртэл хайлан уурших
Мөнхийн хайр байдагт итгэ.
Одоо нулимсаа хатааж
Ондоо амьдрал эхэл найз минь.
Тэр-
Мөс хүртэл хайлан уурших
Мөнхийн хайр байдаг юм гэж үү,
Мянган бурхан, түмэн сахиуснаас аврал эрэн
Маргашгүй үнэнийг хэлэхэд, энэ чинь худлаа.
Дэргэд минь байгаа мөсөн сэтгэл хайлаагүй байхад
Дээлэндээ нулимснаас өөрийг яаж багтаах вэ.
Догдлол хайр, баяр жаргалаа өглөөний наранд алдав би,
Доголон нулимс,
Дэрэнд шингэсэн үнэрээр нь хань хийж ганцаардав би.
Найз-
Итгэх итгэл
Ижилгүй хатуужил чинь яагаав.
Ингэтлээ цөхрөхийг чинь
Харж чадахгүй нь би,
Итгэлээ чи энэ чигтээ алдвал
Эргүүлж чи өөрийгөө
Хэзээ олж харахгүй.
Тэр-
Өөрийгөө би гээе,
Өнгө мөнгөө өгье, хамаагүй ээ.
Өнчин зүрхний минь
Өвдөлтийг мартуулж өгөөч.
Өрцөнд минь ургасан түүнээс минь
Өөр надад юу ч хэрэггүй.
Өндөр уул, өргөн талын дунд
Өтлөх үхэийн хооронд би юунд тээглэв.
Өргөст сарнай, өнгөт эрвээхийн насаар
Өөдтэйхөн амьдрах минь яалаа.
Найз-
Алтаар даллаад ч ирэхгүй холдсон зүрхийг
Аргадах гэж өөрийгөө тамлах юм чи.
Онгод хүртэл хайран байх шүлгээ
Олиггүй түүнд зориулах нь юув.
Хайр болгон бүтдэг байсан бол
Хагацлын туульс төрөхгүй байсан.
Өөрийнхөө зүрхнээс цагаан туг бүү намируул
Өрөвдөлтэй харагддаг юм, ялагдагч.
Хөхний товч нэвт гэрэлтэм
Эгэмний яс зүрх сүлбэх шиг
Эргэх цаг хугацаа намайг мэсэлж одлоо,
Энгэрт минь наалдсан гашуун үгс чинь
Элээх тавилангийн минь сүүдэр болж, над хорогдов.
Зүрхэнд минь үлдэж хоцорсон хайрт минь
Зүүдээр минь хэсүүчлээд салдаггүй.
Зэвхий даасан царайтай үзэгдэх авч
Зөндөө олон бүсгүйн дунд хэвтээд
Зүйрмэглэхдээ миний нэрийг дуудаад байх юм.
Хүзүүгээр ороосон алчуур чинь
Хүн чанарын дайтай атал,
Хэлэх үгний чинь амь
Хэлтгий заяаг минь тэгшилдэг атал
Хэврэг мөнгө, хийсэх өнгөний төлөө
Хэнд зүрхээ арилжаав,
Хэдээр ч хамаагүй би өөрөө авая.Гомдонгуй хэлсэн хайрын үг
Гуниг шиг эзгүйрч,
Гэрт минь үлдсэн
Ганц ширхэг зоос
Гэргийн чинь зүүдэнд
Гуйлгачин болж үзэгдэв.
Гудамжний төгсгөлд хоцорсон
Гандсан модон сандал шиг
Гарт чинь сэтгэлээ даатгасан
Гуниг болчихов би.
Амь биеийн минь халуун илч
Алганд чинь байгаа шүү, хайрт минь
Нүдэнд минь багтдаг ганцхан эрдэнэ
Нүүрэнд чинь үлдсэн шүү, дурлал минь.
Ай, чамайг хайрлаагүй бол
Амьдрал яасан гашуун.
Араас чинь тэврэхэд л халамцах
Амраглал яасан амтгүй...
Бадаг шүлгэнд би дарс шиг шунадаг
Балга балгаар залгих шиг согтдог.
Бийрийн үзүүрээс шинэ шүлэг өндийхөд
Баруун зүгийн говьд
Ботго өнчрөх шиг шархирдаг.
Бөөрөнд минь наалдсан өнчин гөлөг
Бөгжний оронд хайр харуулж, Намайг
Ээжээ, хэмээн гаслахад
Бөөн бөөн нулимс бэхэн өнгөөр дусладаг.
Хүйтэн бороо гуниг даллав уу,
Хүний хүү надад дурлав уу.
Хол нутгийн тэнгэрт богтлуулсан
Хүүхэн од сартай хонов уу...
Хаана ч юм бэ, үлдээсэн
Хөлийн мөрийг минь салхи үнсэв үү,
Хөндий цээжтэй хагацал өөрөө
Хаалгыг минь дэрлээд уйлж хонов уу.
Бүүвэйн дуу гэнэтхэн аялж
Бүдэгхэн уруул минь чичирхийлнэ,
Бороо орох нь дээ.
Сэтгэлд минь бүү шуна,
Сэмхэн унтрах харц, хүсэл
Сайхан хайр, үнэнч амрагт би итгэдэггүй юм.
Бийрийн таталт шиг сормуус
Бусдаас нуудаггүй хүсэл тачаалд минь
Биед минь бүү шуна.
Битүүхэн ассан хайр, хармын сэтгэл
Бүдгэрч арилахад би дургүй.
Бээрсэн гарын минь арьс,
Бэхийн өнгөт хүсэлд минь бүү шуна.
Бүдгэрч арилсан уруул
Бууралтах шахсан гэзэг минь
Дурлал хайранд итгэдэггүй.
Нойтон өдрүүд гуниг ханзалж

Гунигаар дүүрэн орчлонд
Гутлаа өнгөлж алхахгүй
Ганцхан чамд хайртай гээд
Гарыг чинь хүлээж гандахгүй,
Хувирсан сэтгэлд чинь хорогдовч
Хумсаа мэрэн шаналахгүй
Хөнжилд хөрвөөдөг сар шиг
Хүйтэн гарыг чинь хүсэхгүй...
Салаа гэзэг шиг амьдралыг
Саатай торгоор наймаалж
Сахлын хутга шиг нийгмийг
Сархадын хундаганаа мэлтэлзүүлээд
Сүүг цусаар сольж
Сүмийг шорон болгож
Тайзнаас өөрийгөө үзэж
Тамд ээжийгээ илгээдэг

Ахиад намайг тэврэхгүйг чинь
Аль хэдийн мэдсээн, би
Итгэхийг хүсээгүй үнэнтэй
Илд харшуулан тэмцэлдэх
Инээд хүрмээр үлгэрийг
Ичээд би ярьдаггүй юм.

Бүсгүй хүнтэй үнсэлцэж байснаа саналаа
Булбарай уруулаас энхрийлэл мэдрээд
Булшилчихсаан, би ичих нүүрээ.
Сүйн бэлзэгтэй зүүн гараараа
Сэтгэл алдарсан зүрхээ дарж
Сэм сэмхэн инэд алдана.
Хэн ч юм бэ нэг эмэгтэйн
Хайр ханхалсан үгээс цочихдоо
Ховорхон төрсөн ялдам инээд, бзсгүй заяагаа
Хорвоогоос хулгайлчихсан дүрээ үзэд
Бурханаас нуугдаад уйлж байснаа саналаа...

Мартмаар юм яасан олон бэ,
Гуниг амсаагүй нүдийг чинь,
Гарыг чинь,
Гутарч үзээгүй зүрхийг чинь
Гэмшлийг чинь
Гартаа базсан зурагтай чинь
Гал болгоод дулаацахсан.
Үнсэхээ болиод удсан ч
Үгүйлэгдээд байгаа уруулыг чинь,
Үлдээгээд явсан зовлонг шиг
Үнс болсон хайрыг чинь нээх их гуниг асгараад. Хэн нэгнийг санаад байна. Хаана ч юм бэ, намайг байдгийг мэдэх ч үгүй тэр залуугийн үнэрийг өчигдөр шөнийн салхи надад авчирлаа. Тэр хэн гээч тунгалаг зүрхт юм бол... Хэзээ би тэрэнтэй уулзаад салхинд туугдсан ирсэн үнэрийг нь санагалзан байх бол.

Тэвчээр алдартал санагдах
Тунгалаг нэгэн зүрхт минь,
Тээр тэндээс таталцах
Тэнгэрлэг хайрын эзэн минь.
Модон гүүрний тэг дунд нь зогсоод
Миний сонсоогүй шүлэг нэгийг зориулаач
Мартагдашгүй тэр мөчийг санах гэж
Маргааш болгонд би чинийх байх болно,
Мөдхөн ирэх чиний үнэрийг
Маргад шигтгэсэн бэлзэг шиг санаад
Маргаашийг хүлээхдээ би жаргалтай байх болно,
Хэн гэдгийг нь мэдэхгүй тэр хүнтэй, хэзээ учрахаан мэдэхгүй ч энэ шүлгээн зориулж байна.
009.04.18 Ярихад дууг минь хорьдог ч өөрөө юу ч ярьдаггүй хайртдаа...

Хэлгүй юм шиг чиний хажууд
Хэлгүй юм шиг байх гэж
Хэлбэр дүрсгүй сэтгэлийн
Хэлбэр дүрсийг үгүйлнэм...
Дүлий юм шиг чиний дэргэд
Дурлалыг би магтаж зүрхлээгүй
Дулаахан хөнжилд унттаж үзээгүй
Дуу аялахдаа ч уйлж чадаагүй,
Хамт байх л гэж хэлгүй болсон шигээ
Хагацахгүй гэж би дүлий болсон...
Навч шаргалтсаар хайр чинь гундахад
Нарийхан хуруунд өнгөө алдан зэгэлтэх
Нандин хайрын билэгдэл сүйн бөгж минь
Намайг хуурсан дурлалыг
Түүнд минь өгөхөөр яарна...


Шинэ өглөө, шинэ агаар
Ширээн дээр үлдээсэн кофе хөрчихөж,
Ширүүн харц, шуналтай үнсэлт
Шинэхэн бөгжтэй гар
чинь
Шархалсан зүрх шиг минь даарчихаж.
Гал халуун дурлал намайг хөсөр хаяж,
Гарт минь үлдсэн итгэлийг
Ганцхан хоромд үгүй хийв.
Гуниг минь, жаргал минь
Ганц насны хайр
Гаслант орчлонгийн түшиг минь.
Ганцаардал минь, инээмсэглэл минь
Гарт минь амлалт атгуулсан
Ганган амьдралын зовлон минь.

Нүдний минь гал унтарч
Нүүрэнд минь үрчлээ тодорсон
Намрын тэр өдрийг
Мартуулж өгөөч, ээж ээ,

Нэлийсэн их цасан дунд
Нэг их гуниг өвөрлөн зогсохдоо
Нэрийг нь хэлээд уйлж үлдсэн
Насыг минь мартуулж өгөөч, ээж ээ
Нүүдлийн шувуудаас жаргал нэхэж
Нуурыг нь манаж үлдсэн
Өнчин зүрхний минь
Өнчрөлийг мартуулж өгөөч, ээж ээ
Цэцгээр гуниг хэлхэж
Дэлбээ шиг тасарсан нулимсандаа
Хайр шивнэн зогссон
Дурлалыг минь мартуулж өгөөч, ээж ээ
Нүдний минь гал унтарч
Нүүрэнд минь үрчлээ тодорсон
Намрын тэр өдрийг
Мартуулж өгөөч, ээж ээ...
Í¿ãýëýý ¿¿ðýýä áè ¿õýëð¿¿ ìàöñàí
Òýíãýðë¿¿ áóñ õîîñîíðóó ÿàðñàí
Òàìòàãã¿é áîëòëîî ýëýãäñýí ñýòãýëýý ÷èðýýä
Òàãòàí äýýðõòýé èæèë òîîñðóó ç¿òãýñýí.
Í¿äýý òýâðýýä áè ¿íýíèéã õàéñàí
Òýãýõýä ÷ ìºí ¿õëèéã ë çîðüñîí.
Õàà íýãòýý îðøèõ õ¿ñëèéí áèåëýëèéã õàéæ
Õýçýý ÷ áèåæýýã¿é áîäîëðóóãàà øóðãàñàí.
Òýíä î÷÷èõîîä ë ýðãýýä èðíý ãýýä
Òýðòýýð¿¿ áè õóðäààðàà ã¿éñýí...
Гэзгээ зуусан бүгээн шувуу энгэр дээр минь өдөө үлдээчиxсэн юм болов уу 
Хүйтэн шөнөөр
Хүрэмгүй алхахад
Халаасанд үлдсэн
Хугархай тамхи,
Хөрсөн гарт
Хүсэл асаасан
Хөндий биетэй
Хэврэг хань...
Ялаа болоод дэмий. Дүнгэнээд муухай. Ярих чэн хүртэл чихэнд чийртэй..

Янаглалыг ялаа шиг мэдэрч
Яаруухан болзоондоо нисэх нь
Ямархан нэгэн шаналал авчрахыг
Яахин таах билээ.
Ялаа болж нисээд
Яг л хүн шиг тарчилна,
Ялгаагүй нэ орчлон дээр
Ялаа байх ч амаргүй
Үргээд нисдэг шувууны нулимсыг
Үүрээр шүлэг шиг уншихад
Үзүүртээ гуниг нуусан сэтгэл минь
Үе үе шимшрэхийн.
Үхлээ үхлээ гээд би ертөнцөөс явчих биш
Үгүйллээ үгүйллээ гээд тэнгэрээс хүмүүс ирэх биш.
Үнэний дэнсэнд үлдэж хоцрогсдын цуваа
Үүрээр манан болон буух үест
Үзэг минь хатаад,
Үхлийн тухай дууг
Үнэндээ би мартсан байна.

Хүний амьдралын бараан хувь зохиолоор дахиад л нэг өдөр эхэллээ. Гү э муу нь ч юу байху дээ. Бусад өдөр шиг л элий балай үргэлжилж төгсөнө биз. Хөөрхий дөө бид. Бодохоос ч дургүй хүрэм амьдралаар амьдаржийн.
Удпку галав юүлнэ гэхийн. Галав юүлчүүл хүн гэдэг амьтан дахин орших тогтнохоо байх бидний хийж бүтээсэн, яаж амьдарсан зэрэг нь хэнд ч падгүй болно. Гэтэл бид чэн хэзээ ч дурсагдку, хэнд ч хэрэггүй өдөр хоногийг зовж шаналж өнгөрөөхийн. Сайхан амьдрааад үхүүл барав гэж боддог хүмүүс байхад ихэнх нь л мөнгөний төлөө, мөрөөдлийхөө төлөө гэсээр бүр үхэн хатан тэмцээд дуусахын. Ер нь галаваас галавын хооронд амьдархадаа сайхан сэтгэл зовох юмгүй амьдрачихынсан...
Ээх ямар их хөөрхийлөл вэ?
Энд, бас тэнд хүмүүс чалчиж байна.
Эрээн, бас бараан хэрүүлийг хийж
Ээрч муурахаа ч тоолгүй улиглаж байна.
Тэртээ ууланд чоно улих шиг
Тэрийж хэвтсэн биенээс минь
Тэнэглэл, бас дэмийрэл нэхэцгээж байна..
Зүүд нойрны чэн дагина би
Зүрхэн дээр чинь гараа тавиад
Зүсэрч дуусаагүй борооноор
Зурмал дүрээ арчиж хаяна.
Зүрхний чинь гүн рүү
Зүүдний чинь эхлэл рүү
Нүцгэн хөлөөрөө туучиж
Нүүрэн дэх инээмсэглэлээ
Нүдэн дотор чинь
Нууцхан сэтгэлд чинь
Булж орхино.
Далай их хайр надад үгүй учир
Даашинз минь хормойгүй байдаг юм.
Дуусашгүй дууг дуулахдаа зүйрмэглэдэг юмсан
Дурлашгүй энэ зүрхэнд минь шүлэг хэлэх
Дур юунд асаанам
Дуун бичигт минь..

Мэдэхгүй дээ, би ганцаардлыг хайдаг болсон
Минийх гэх сэтгэл үгүй болсон,
Мөч бүрийг өөр хүнтэй,
Маргааш нь бас л тэр хүнтэй
Мишээл цацруулан хуваалцдаг болсон.
Харамсалтай нь би өөрийгөө мартсан
Хайр гэрэлтсэн нүд минь бүдгэрсэн
Хонхны чимээнээр цочисхийж,
Хотын гэрлийг зүхэсхийж
Хоосоноор дүүрсэн дурлалдаа
Хоёр нүдээ алдсаан...
Чихээ дараад,
Чимээ чагнав.
Чийдэнтэй цонхны цаанах
Чийртэй авиаг биш.
Чихэнд үл сонстох,
Чихэр шиг, бурам шиг
Чин зүрхнийхээ дуу аялахыг
Чимээгүйн дундаас олж сонсов...
Өнөөдөр би унтмааргүй байна.
Өөр нэг өглөөний
Өнгө муутайхан харцыг
Өдөр бүрийн нарны
Өө сэвгүй нүдийг
Өнгө өнгийн тэнгэрийн
Өөдгүй муухай аашийг
Өвөртөө тээж алхмааргүй байна.

Хүн бүрийн зүүдэн дээр
Хүсэл зураад өглөөг хүлээв.
Өнчрөлөөр дүүрэн сэтгэлийн харгуйд
Өөд болоочдын цуваа зурсхийж,
Өнгөөр будсан зүрхэнд
Өөр тэнгэрийн аялгуу...
Харцанд минь үүрээ зассан шувуу
Өндөг битгий дараасай.
Үхэж буй, төрж буй
Өсөж үржээд, үүрээ орхин буй тэдний
Үнэрийг өөртөө үлдээмээргүй байна.
Үлдэж хоцорсон өвчтэй өд,
Үдлээд буцагсдын гунигын чимээг
Үзгэндээ би мэдрүүлмээргүй байна.
Үе үехэн санаашрах сэтгэлээ
Үер болгоод
Үүрийн жингээр урсгасан болохоор
Үдлээд буцагсдын гунигын чимээний
Үнэрийг өөртөө үлдээмээргүй байна.
Хээтэй тунгалаг нулимс
Хэрмэл салхинд хийсэнхэн
Тэрсүү нэгэн хүмүүнийг
Тэнгэрийн хэвлийгээс үдлээ...

Ховхороод уначихсан сэтгэлийн минь
Хөндүүр арилаагүй удаж байна.
Хүндэт ах тантайгаа
Хожуу учралын төөргөөр
Холын холоос мэндчилье.
Хоосон өнгөтэй үхлийг
Хайж олчихоод, инээмсэглэлтэй
Хэврэгхэн сэтгэлийн гүнд
Хүйтэн үгс унагахад чинь
Цас үзээд буцаач гэж
Цурхиран байж гуйсан даа.
Өвлийг үзээгүй явчихсанд чинь,
Өөрийн минь сэтгэлийг хөндсөнд,
Өшөө бас хүлээлгэсэнд,
Өнөөдөр гомдоод уйлж сууна...
Хэзээ ч юм
Хэн нэгний зохиосон тамыг
Хичнээн их ярьдаг байлаа та,
Хүсээд байсан газартаа
Хүрээгүй гэж найдья.
Хэвлийд бүрэлдэх цагийг чинь
Хүлээж байя ах минь.

Гэнэн итгэл
Гэзэгний үзүүртэй хамт тайрагдаж
Гэнэт л бас
Гаслант бодлоос шинээр ургана.


Гудамжинд хөглөрөх хогтай ханьсан
Гунигтайхан алхаж яваа минь дурлалын балаг.
Гуйвсан хүүхнүүдтэй дуу нэгтгэн
Гурван нүдлэх минь тайтгарлын бадаг.







Гарт
мэдрэгдсэн өргөсийг дахин дахин хүсвэл
Гандсан сэтгэлийн гүнд л сарнайн үнэр анхилж
Ганган хээнцэр түүний дэлбээ
Хүсэлд л хөглөрөх...






-Амьдрал үхлийн хооронд нэг алхам
Ахиад нэг л гишгэвэл нүдээ дахиад нээхгүй.
Архинд халамцсан үг минь сарны туяанд замхарч
Ариун хайрын билэгдэл нүүрээ даран цурхирна.
Аманд минь, урууланд минв хайр бөхөлзөнө
Алсрах бодлын тэртээд үхэл хэвтэнэ
![]()
Эргэлдэн нисэх минь цасан ширхэг шиг
Ээжийгээ санах минь үрийн халамж шиг
Эндээс би цас ороход буцна
Ээндэхийн өвлөөс цас аваад харина
Өвөрт минь цас хайлахгүй болтол хөрч
Өөрийн минь хүсэл цасан ширхэгтэй холилдон
Өвөл болгоноор би алхам алхамаар доошилно.

Хаварын салхинд уярсан
Хүйтэн дурсамжинд хяруу унаж
Хээнцэр яргуйны үнэр дагуулан
Хөнгөн бийрээр бичиглэж сууна.
Хэрээ үргэм шороон жавар
Хиймэл нуурын амьгүй шувууд
Хэнзхэн сэтгэлийн минь ёроолд үзэгдэх
Хэцэнд өлгөөтэй нойтон дотоож
Хээтэй дурсамжуудаас нэг л өөр.
Хааяа чи намайг дурсахдаа
Хавар байсныг минь бүү мартаарай.


Цурхирах бодол нулимс болон бомбөрч
Цурайнаасаа би чамайг хайсаар залхлаа.
Цуцашгүй, эцэшгүй дурлал гандана гэж баймааргүй
Цаглашгүй, цэглэшгүй сэтгэл гундана гэж баймааргүй.![]()
Цаг хугацааг зүхэх шаналал минь
Царцан хоцорч маргаашийг хүлээнэ.
Цаас шатах шиг бадрангуй,
Цас хайлах шиг хүлцэнгүй
Цаанаа л гунигтай харцаар
Цаашлан одох хайрыг ширтэнэ.
Цантсан цонхны цаана
Царайгаа нуусан шаналал минь
Цас будрах шиг бадрангуй,
Цонх гэрэлтэх шиг хүлцэнгүй
Цаанаа л гунигтай хайрыг ширтэнэ.

Өнчин шувууд дээгүүр минь гунигтайхан нисч
Өнгөрхөд,
Өндөрт надад хийх юм байдаггүй шиг
Өнгөө нуусан уйтгарт шувууд
Өдөө дэргэд минь гээн үргэхэд
Өвдөлтөө өөрөөсөө нууж санаа алддаг дууч хус би.

Өөрийг минь тэвэрч гуниг хуваалцах ![]()
Өөр хэн нэгнийг хүлээн гансарч
Өвөл нүцгэн үлддэг нарийхан хус мод би.
Өшөө надад хийх юм байдаггүй шиг
Өөрөөсөө үргэж мөрөөддөг
Өөдгүй жаахан дууч мод би.
Өвлөөр гансарч, шөнөөр шаналахдаа
Өд дэргэд минь мэлмэрдэгийг мэднэ,
Өндөг хөлд минь чичирдэгийг мэднэ.
Өвөр дээр эрхлэх навчгүй атлаа
Өвсний толгой даарахад хамт гундаж
Өндөг дарж чадахгүйдээ хорсоод л,
Өнөөдөр би
Өдөө гээж чадахгүй мод төрсөндөө гэмшдэг.