Цэлийтэл нээсэн цонхон дор чи үгүй Цэцэг бэлэглэдэг залуусын харцанд хайр үгүй...

Цаг хугацааг би бугуйдаа зүүчихсэн атлаа
Цэрэг шиг нь хүлцдэг тавиландаа дургүй.


Цагийн зүү ямар түгшүүртэй юм бэ,
Цээж хоосрох шиг, аахилан гүйх шиг.
Цонхон доороо чамайг хүлээлгэчихээд
Цаашаа хараад уйлж үлдсэн тэр нэг намар шиг.

Цэлийтэл нээсэн цонхон дор чи үгүй
Цэцэг бэлэглэдэг залуусын харцанд хайр үгүй,
Цамаан зан, зугтах хүслээ нуугаад
Цав цагаан цаасыг хайрын захидал шиг уншихад
Цаашаа гэсэн үг минь хоолойд тээглэдгийг мэднэ,
Цугтаа байсан тэр намрууд
Цагаан хэрэглэл шиг хуучирч,
Цангинатал хэлсэн хагацлын үгсээ
Залгиж амжаагүйдээ гэмшинэ.

Цардмал зам дээр гээгдчихсэн улаан сарнай
Цоохортон үзэгдэх чиний бэлгэлсэн алчуур
Цусан өнгөтэй байснийг мартжээ,
Цаг хугацааний аясаар,
Цурхирсаар би нулимсны өнгөтэй болгочихож.

Цэлийтэл нээсэн цонхон дор чи үгүй
Цэцэг бэлэглэдэг залуусын харцанд хайр үгүй...

Сэтгэгдэлүүд:

1. erdene_ujin | 2009-09-11 15:46:58
сайхан шүлэг байна. яаж бодохоороо ийм сайхан үг ундардаг байна аа.
2. Эмбий | 2009-09-11 16:03:19
сайхан бичиж,
3. serenade | 2009-09-11 16:16:54
өө, янзтай янзтай.
цэлийтэл нээсэн цонхон дор чи үгүй...
4. Оюунаа (зочин) | 2009-09-12 16:09:17
Гоё шүлэг байна... Цонхоо цэлийтэл нээсэн ч тэр дор байхгүй...энэ гоё
5. Цасны чимээ | 2009-09-12 16:20:46
дасал болсон цонх аанай л гэрэлтэй
дарвуулт завь шиг сэтгэл үргэлж нээлттэй
тарьж ургуулсан цэцэг чиний үнэртэй
тахирлаж ургасан мөчир сарны сүүдэртэй гэж ирээл бичиж байж билээ сайхан шүлэг байнаа найзуушка
6. Өвлийн өвөө anjigai | 2009-09-14 16:14:51
Гайхалтай сайхан болжээ. Баяр хүргэе
7. Цахирмаа | 2009-09-14 18:34:19
нэг л өдөр хайртай залуу чинь зогсох вий

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.