Алга ташилтан дор би гунигаа нуугаад Амьсгал бүрээрээ хайр болчихдог.

Улаан хөшигний цаана дурлал минь үгүй
Уугаад суухад тайз эзгүй...


Image

 

Уйлах чинь, уурлах чинь, инээмсэглэх чинь
Улиг болсон дурлалын түүхийг цэглэж
Урьд урьдийн цээжний хөндүүрийг
Утаа болгоод үлээчих шиг болдогийм.
Ухаарч, гэмших энэхэн дурлал минь
Ундарч оргилох хүслийн чинь дэргэд
Ур хийц нь тааруухан
Уйтгарт хөгжим ч гэлээ,
Урд чинь очоод, өөрийгөө амламаар,
Уянгат шүлгээн шөнөжин хэлмээр,
Уянгын дууны аялгуу болоод
Уруулд чинь аялагдмаар
Уйт хүсэл төрдөгийг яана...

Алга ташилтан дор би гунигаа нуугаад
Амьсгал бүрээрээ хайр болчихдог.
Айдас, догдлол, хүлээсэн дунд
Аяа, би үзэгч байхдаа хичнээн дуртай...

Сэтгэгдэлүүд:

1. Цахирмаа | 2009-09-14 16:27:14
МММ
САЙХАН ЮМАА
2. enguun (зочин) | 2009-09-14 17:28:10
гоё юмаа гэж юугаан хэлээд байгаан "Алга ташилтан дор би гунигаа нуугаад
Амьсгал бүрээрээ хайр болчихдог"

гэдэг чинь надад хичнээн хэцүү ч би тайзан дээр ажлаа хийх ёстой,жаргалтай юм шиг царайлах ёстой аяа би ажлаа хйихгүй үзэгч байвал яасан сайхан вэ гээд байгаа бусуу
3. enguun (зочин) | 2009-09-14 17:28:33
IDE yumaa gezh yuugaan heleed baygaan Alga tashiltan dor bi gunigaa nuugaad
Amsgal бүрээрээ Khair bolchihdog "

gedeg Chin nadad hichneen хэцүү h bi tayzan deer azhlaa hiyh estoy, zhargaltay Hume Shig tsaraylah estoy ayaa bi azhlaa хйихгүй үзэгч bayval yaasan saikhan ve geed baigaa busuu
4. serenade | 2009-09-14 18:30:57
Алга ташилтан дор би гунигаа нуугаад
Амьсгал бүрээрээ хайр болчихдог.
Айдас, догдлол, хүлээсэн дунд
Аяа, би үзэгч байхдаа хичнээн дуртай...янзтай.
5. Т.Нипонь | 2009-09-14 18:34:13
жүжигчинд дурласан хүн алга ташилтаара хайраа нуужийна.. хаха
6. enguun (зочин) | 2009-09-14 18:57:40
Т.Нипонь гуай - аан одоо ойлголоо гэхдээ инээлгэсэндээ баяртай байна.балай юм буруу ойлгочлоо уучлаарай. Дурлал бүтээсээ,гэхдээ жүжигчинд дурлах дэмий байхоо
7. enguun (зочин) | 2009-09-14 19:04:49
Наад залуу чинь эхнэртэй,битгий дурлаа
8. jiguur | 2009-09-14 20:18:42
gaixaltai
9. chimeglen | 2009-09-16 12:18:22
зүрх шатсан сайхан хайрын тухай олон шүлгийг чинь уншлаа. сайхан шүлэг байна. бас сайхан дурлал мэдрэгдэх шиг...
10. үйтэн | 2009-09-16 13:44:40
Damjuulj ugmuur sanagdah... Daanch yah ch yum bilee
11. Т.Нипонь | 2009-09-16 13:46:37
Хэрэггүй э, үйтэн минь.. Тайзны ард учрах бололцоо зөндөө л байлаа даа
12. үйтэн | 2009-09-16 15:56:08
Harin tiimee Zgr l tegj sanagdsii Tgsnee ter doroo hichneen demii yum sanasnaa uhaarch... Shal gunigtain

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.