2009-09-16 11:43:04
Хүлээлт
Цэнхэр хумстай бүсгүйн өврөөс
Цаг хугацаа өндийхөд
Цээжинд минь чиний зүрх
Цохилж эхлэдэг, харамслаар.
Цэнхэр хумсны арьс шүргэх анир ыг,
Царайны чинь өнгөнөөс би үздэг,
Цэрвээд байдаг үнсэлтийг чинь
Цөхрөлөөс чинь амталдаг.
Цэвдэг тачаалын үнэр
Цамцнаас чинь сэнгэнэхэд
Цастай өвлийн гуниг
Цээжинд минь хунгарладаг.
Цагийн зүүний тэмүүлэх зүгээс
Цэцэг үнэрлэн чамайг хүлээх
Цэнхэр хумстай бүсгүйн
Цурхирах дуун сонсогддог оо...
Цагаа харан, нааш цааш холхиход чинь
Цэв цэнхэр өнгөөр нүд чинь гэрэлтдэгийг чи мэдэхгүй.
Цааргалсаар, надаас дөлөн байж
Цаашаа хараад гунихад чинь л
Царцаж үлддэг, хүлээлт минь.
Цэнхэр хумстай болчихвол
Цаг хугацаа өврөөс минь өндийх үү.
Цэнхэр хумстай л болчихвол
Цээжинд чинь миний зүрх цохилох уу...
...
хэрвээ би хумсаа ийм цэнхэрээр буддаггүй байсан бол ингэж л бичиж байсан...
Цэнхэр хумстай бүсгүйн өврөөс
Цаг хугацаа өндийхөд
Цээжинд минь чиний зүрх
Цохилж эхлэдэг, харамслаар.
Цэнхэр хумсны арьс шүргэх анир ыг,
Царайны чинь өнгөнөөс би үздэг,
Цэрвээд байдаг үнсэлтийг чинь
Цөхрөлөөс чинь амталдаг.
Цэвдэг тачаалын үнэр
Цамцнаас чинь сэнгэнэхэд
Цастай өвлийн гуниг
Цээжинд минь хунгарладаг.
Цагийн зүүний тэмүүлэх зүгээс
Цэцэг үнэрлэн чамайг хүлээх
Цэнхэр хумстай бүсгүйн
Цурхирах дуун сонсогддог оо...
Цагаа харан, нааш цааш холхиход чинь
Цэв цэнхэр өнгөөр нүд чинь гэрэлтдэгийг чи мэдэхгүй.
Цааргалсаар, надаас дөлөн байж
Цаашаа хараад гунихад чинь л
Царцаж үлддэг, хүлээлт минь.
Цэнхэр хумстай болчихвол
Цаг хугацаа өврөөс минь өндийх үү.
Цэнхэр хумстай л болчихвол
Цээжинд чинь миний зүрх цохилох уу...
...
хэрвээ би хумсаа ийм цэнхэрээр буддаггүй байсан бол ингэж л бичиж байсан...

Сэтгэгдэлүүд:
egreed garaxdaa shaaal sogtuu
Сэтгэгдэл үлдээх: