Өөрийн минь хажууд чи үргэлж өнгөгүй байдаг

Чиний хэлэх гэснийг...

Өр зүрхэндээ би чамайг цагаанаар зурдаг,
Өөрөөр яаж дүрслэхээ мэдэхгүй болохоороо
Өнгөрсөн бүхнийг чинь эрээчээд орхичихдог.
Өнгө бүрээр би чамайг дүрсэлдэг ч
Өөрийн минь хажууд чи үргэлж өнгөгүй байдаг.
Өлмий дээрээ зогсоод бороо үнэрлэж
Өврийг минь дэрлээд уйлж хонодог чамайг
Өөрөөр яаж дүрслэхээ би мэддэггүй.

Сэтгэгдэлүүд:

1. Sune | 2009-09-23 22:31:19
өө гоё шүлэг байнээээээээ
2. Гүзээ өвгөн | 2009-09-23 22:33:58
чацган ногоон өнгөтөй зүйрэлж болно
3. Н.БЭХЭРЭ | 2009-09-23 22:34:13
Дүрсэлж яахын бэ...
Гоё болжээ
4. Орнелла | 2009-09-23 22:34:54
Өнгө нь хааччихав?
5. yume | 2009-09-23 22:39:15
goy shvleg bnaa neeree ch yamr ongoor tosooloh bileedee te
6. serenade | 2009-09-23 23:22:22
Өлмий дээрээ зогсоод бороо үнэрлэж
Өврийг минь дэрлээд уйлж хонодог чамайг... сайхан мэдрэмж.
7. chimgeeitgel | 2009-09-24 19:32:03
ungugui negen l bhn l dee hehe. nuutslkag gdg utgaaraa yu uchir bituuleg ch ym uu. esvel chi uuruu ungiig ni harahgui boltloo l dastsn ym boluu daa lol.
8. alkhemist | 2009-09-24 23:28:12
цагаан... сайхааан

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.