Энэрээч, Эгэл зүрхийг минь хайраараа бүү төөнө.

Энгэр дээр чинь хүслийн сормуус наалдчихаж,
Энд, яагаад бороо орохгүй байгаа юм бэ.

Энэрээч,
Эмзэглэж ургасан дурлалыг минь
Эзэмдэх гэж бүү догдол,
Эгэл зүрхийг минь хайраараа бүү төөнө.

Эгцлэн харах нүдний чинь өмнө л
Эмх цэгцгүй, эгэл төрхөөрөө
Эзэмдээч гэх шиг, хүлээнгүй зогсоно.
Элс цас, энэ дэлхийн бүх бороог амлаад ч
Энэ харцыг чинь мартахыг хүсэхгүй...

Ээдрээт дурлалынхаа золиос байх л гэж
Энэ биеэрэ би хүслийн сормуус болоод
Энгэр дээр чинь наалдаж чадна.
Энэрээч,
Эгэл зүрхийг минь хайраараа бүү төөнө.

Сэтгэгдэлүүд:

1. Н.БЭХЭРЭ | 2009-09-28 23:40:12
Энэрээд хайраараа төөнөөч...
2. chimgeeitgel | 2009-09-29 12:38:04
behere zuv helj tunuud uguusui. ter yed uur shuleg garah bh hehe.
3. nuudelchin (зочин) | 2009-09-29 13:49:44
hair durlaliin hamgiin orgil heseg ni ezemdeh, ezemduuleh ym bishuu
4. serenade | 2009-09-30 16:01:34
сайхан бичжээ, найз минь.
энэрээч, тэр зүрхийг...
5. MUUGII (зочин) | 2009-10-29 19:47:47
saihan boljeee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.