2009-10-19 13:22:48
Сэтгэлийн хаяавчаар тусах гэгээг
Сэм атган инээмсэлэхдээ
Сул асгасан гэзгээ имэрч догдолно..
Сэмрэх үүлэн зүг хараачилж
Саран туяатай амраглавч
Судасаар урсах шүлгээс
Сэтгэлийн амраг ханхийнэ..
Сахиус халхлах алчууранд
Сувдрах нулимс шингэвч
Сондор гэрэлтэх цээжнээ
Согтуу гуниг хашхирсаар л...
Салхин хээтэй уруулыг, тосон үнсэх учрал шиг
Торгон алчуур намирах гүн шөнийн болзоо шиг
Төд удалгүй замхрах таримал цэцгийн үнэр шиг
Тунгалагхан ийм гунигаа, ганцаардал гэхүү, юу гэх вээ

Сэтгэгдэлүүд:
taalagdlaa
Салхин хээтэй уруулын халуу шатах илч
Сарыг ичээн байж үнсэлтийн амтыг тарааж
Дуу төөрсөн үдшээр эгшиг нэгтээ нэмж
Дурлалд яарсан зүрхэнд би энд уусав
Судасаар урсах шүлгээс
Сэтгэлийн амраг ханхийнэ...
Сэтгэгдэл үлдээх: