"Дэвдэггүй далавч" - Шинэ бичлэгүүд http://niponi.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Tue, 17 Nov 2009 13:50:43 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Ширээн дээрх үнсний сав]]> http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=303527 Шаналах шиг тийм ариуныг
Шинэхэн гунигаас чинь мэдэрмэгц
Ширээн дээрх үнсний сав
Шивнэх үгсийн минь хуулбар болно..


]]>
Tue, 17 Nov 2009 13:50:43 +0800 http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=303527
<![CDATA[зүгээр л би..]]> http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=303526 Ягаан гаригийн "ЧИХЭРЛЭГ" болзоо... зургийг Вики..

Image]]>
Tue, 17 Nov 2009 13:49:29 +0800 http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=303526
<![CDATA[Чиний одсон зүгрүү алхана, Чиний ирэхгүй зүгрүү алхана..]]> http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=303524 Чиний одсон зүгрүү алхана,
Чиний ирэхгүй зүгрүү алхана..

Image

(зургийг к1994)

Чичирэн харагдах сарны зүг,
Чиний одсон зүгрүү алхана..
Чичирсэн гарт минь, бээрсэн сарнай
Чиний үлдээсэн сэтгэлийн шарх...

Чийртэй энэ цасны гишгэгдэх чимээг
Чихэндээ би хөгжим шиг мэдрэвч
Чимэгтэйхэн дуулах чинь цээжнээ цуурайтаж
Чимээ аниргүй хотын гудамж
Чиний нүд шиг тунгалагшин байна..

Чиний одсон зүгрүү алхана,
Чиний ирэхгүй зүгрүү алхана..

]]>
Tue, 17 Nov 2009 13:46:25 +0800 http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=303524
<![CDATA[Алганы амт гашуун гэж Аавын гэрээс "оргохдоо"]]> http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=303523 Гүн бодлын харгуйд
Гөлөг гаслах чимээнээр
Гэртээ үлдээгээсэн жаргалаа
Гэнэтхэн би эрэв..

Гэнэн насны минь нулимс
Гаатай чихэр шиг сэнгэнэж
Гэзэг сүлжих тавилангаа
Гай хэмээн зүхнэм... :crysad:

Ганихарч хүлээх амьдралд
Тэнэглэж юундаа яараа вэ,
Тэвэрч үнсдэг ижийгээ
Тээршааж юундаа орхио вэ,

Алганы амт гашуун гэж
Аавын гэрээс "оргохдоо"
Амрагийн ааш энэрэлгүйг
Анзаарч юунд харсангүй вэ..

Гал шиг халуун насны минь
Ганган мөрөөдөл унтарчээ,
Гэргий болох хүсэл минь ч
Гэрийн буйран дээр үлджээ..

]]>
Tue, 17 Nov 2009 13:46:24 +0800 http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=303523
<![CDATA[Хур бороонд гандсан Хуучин шүхэр эвхэгдэхэд]]> http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=294219 Image

Хур бороонд гандсан
Хуучин шүхэр эвхэгдэхэд
Харийн тэнгэрт тэмүүлсэн
Хунгийн жигүүр цуцна..

Халуун үнсэлтийн ором
Хүзүүн дээрээс арилахад
Хаа нэгтээ замхарсан
Хүсэл чинь намайг л дурсана.

Хөндүүрлөн урсах амьсгал чинь
Хүүхэн биеийг минь шүтэж,
Хөхүүн инээд, хөгжүүн яриа чинь
Хөлгүй улаан дурлал дунд
Хөлөг онгоц шиг сүйрнэ..

]]>
Sat, 07 Nov 2009 17:24:38 +0800 http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=294219
<![CDATA[Атгасан гарт минь хувь заяаны зураас]]> http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=294223 Аньсага минь нойтон байна,
Аяархан мэгшихдээ чичирч байна,
Амьд байгаагийн шинж..

Амраг минь нуруун дээр үнсэхэд
Ахиад шинэ өглөө мэндэлж байна,
Амттайхан зүүдний минь үргэлжлэл..

Атгасан гарт минь хувь заяаны зураас
Аль байдгаа дэлгэн байна,
Аз жаргалын хэлтэрхий...


Image]]>
Sat, 07 Nov 2009 17:24:38 +0800 http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=294223
<![CDATA[Үгүй дээ, даанч тийм үүл байдаггүй]]> http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=294224 Image

Үнсэхсэн гэхдээ би уруулын хэлбэртэй
Үүл хайж тэнгэр ширтдэг...
Үгүй дээ, даанч тийм үүл байдаггүй
Үнэндээ чи ч бодитоор оршдоггүй...

]]>
Sat, 07 Nov 2009 17:24:38 +0800 http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=294224
<![CDATA[Үнсээч намайг...]]> http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=292298 Image

Үнсээч намайг...
Үнэрийг чинь мартахгүй болтол
Үсэнд минь гараа орооцолдуулан
Үнсээч...
Үнсүүлэхдээ би гэмшихгүй,
Үүрдийн хайрын тухай
Үлгэр ярьж залхаахгүй,
Үгүйлэн санахын зуур
Үнэн сэтгэл нэхэхгүй..
Үнсээч..
Үхмэл дурлалын гал унтарч
Үнэ цэнээ алдтал
Үнэн хүслээр үнсээч...


]]>
Thu, 05 Nov 2009 18:23:16 +0800 http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=292298
<![CDATA[Цаанаа л нэг зэвүүн цасны бараа тодорно..]]> http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=288581 Re: Мөстэй халуун кофээээ буюу яааруу найргийн цаг ФААНИ
PostPosted: 2009 Oct 28 12:02 am

Цээжний энгээр салхилах шаргал өвдөлт арилж
Цэгээн өвлийн дохионоор намрын өнгө ханзрав,
Цагын зүү ээдүүлэх навчны үнэр замхарч
Цаанаа л нэг зэвүүн цасны бараа тодорно..
Цэх шулуун үг минь хүйтэн агаарт булагдаж,
Царцуу уруулын амтаар чихэрлэг дурлалыг төсөөлнө..

Цав цагааныг мартах гэхдээ
Цэцэгсийг санаад эхэллээ..

]]>
Mon, 02 Nov 2009 17:11:46 +0800 http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=288581
<![CDATA[Аманд минь, цус..]]> http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=288446 Араатны нуд туссан
Амтат жүржийг
Аяархан шимэхэд
Аманд минь, цус..

яг нигэж л мэдрэгджийнэ.. миний юмлуу хүн хархад л тэр минийх биш болчдог.. амт нь хувирчдаг..

]]>
Mon, 02 Nov 2009 15:47:27 +0800 http://niponi.blog.banjig.net/post.php?post_id=288446